Шууд Chart

БНСУ 2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцуулав

2025-01-20 13:00:21

Бүгд Найрамдах Солонгос Улс 2025 онд E-9 төрлийн визээр 130,000 гадаад ажилчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь 2024 онд 165,000 байсан квотыг 21 хувиар бууруулсан тоо хэмжээ юм.

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэхүү бууралт нь эдийн засгийн асуудлууд болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тэнцвэржүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Визийн хуваарилалтын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 72,000, хөдөө аж ахуй болон сүүний үйлдвэрлэлийн салбарт 10,000, загас агнуурын салбарт 8,500, үйлчилгээний салбарт 3,000, завь үйлдвэрлэлийн салбарт 2,500, барилгын салбарт  2,000 ажилтны виз,  нэмэлтээр гэнэтийн эрэлттэй салбаруудад зориулан 32,000 визийн нөөцийг тусгайлан хадгалсан  байна.

Бүгд Найрамдах Солонгос Улс E-9 визийн хөтөлбөрийг 2004 оноос эхлүүлсэн бөгөөд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”(EPS)-ны гол визийн төрөл юм.

Эх сурвалж: ГИХГ


БНСУ 2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцуулав  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 22 минутын өмнө
Шалгуур нь ямар вэ
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 22 минутын өмнө
Шалгуур нь ямар вэ

Бидэнтэй нэгдээрэй