Улаан лооль
Улаан лооль | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Латин нэр | ||||||||||||
Solanum lycopersicum Карл Линней | ||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||
Lycopersicon lycopersicum |
Улаан лооль (латин. Solanum lycopersicum, syn. Lycopersicon lycopersicum & Lycopersicon esculentum) нь Solanaceae овгийн ургамал ба жимсийг нь хоол хүнсэнд хэрэглэхээр өргөнөөр тариалдаг. Улаан лооль нь жимс, эсвэл хүнсний ногооны алинд хамрагдах нь маргаантай байгаа юм. Энэхүү ургамал нь 1-3 м өндөр, модлог мөчир голтой байх ба навч нь 10-25 см урт, шар өнгийн цэцэг цэцэглэдэг. Цэцэг унасны дараа бидний хүнсэнд хэрэглэдэг лооль гарч ургадаг. Олон наст ургамал боловч сэрүүн бүсийнх нь нэг наст байдаг байна.
Өмнөд Америкийн Перу улсад одоогоос 400 гаруй жилийн тэртээ анх улаан лоолийг нээж, хоол хүнсэнд хэрэглэх болсон гэдэг. Харин испаничууд Америк тивийг нээснээр улаан лоолийг далайгаар тээвэрлэн Европ тивд авчирч тарималжуулан дэлгэрүүлсэн түүхтэй юм.
Улаан лооль нь хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР аминдэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, фосфор, төмөр, хүхэр, иод зэрэг бичил элементээр баялаг байдаг. Гүйцэд боловсорсон улаан лоолийг хүнсэнд шууд хэрэглэж болдог.
Тариалалт
[засварлах | кодоор засварлах]2020 онд дэлхийн улаан лоолийн тариалалт 187 сая тонн болж, Хятад улс нийт тариалалтын 35%-ийг эзэлжээ.
Улаан лоолийн тариалалт – 2020 он | |
---|---|
Улс | (Сая тонн) |
Хятад | 64.8 |
Энэтхэг | 20.6 |
Турк | 13.2 |
Америкийн Нэгдсэн Улс | 12.2 |
Египет | 6.7 |
Иран | 5.8 |
Мексик | 4.1 |
Дэлхий нийт | 186.8 |
Эх сурвалж: НҮБ-ын ХХААБСМС[1] |
Тарьж ургуулах талаар
[засварлах | кодоор засварлах]Улаан лоолийг ургуулах явцад хамгийн гол арчилгаа нь олон салаалсан суганы навчийг түүх, мөн оройн нахиаг хоёр метр, ишний тоог 18 – 20 болоход тасдаж авч байх явдал юм. Суганы навчийг үрслэг суулгаснаас хойш арав хоногийн дараанаас авч эхэлнэ. Харин салаа ишнүүдээс ургасан суганы навчийг жимс өгч эхэлснээс хойш авах хэрэгтэй. 15 хоног хүртэл идэвхитэй ургадаг навчийг авахдаа багажаар бус зөвхөн гараар тасдаж авах нь сайн.
Улаан лооль нь амархан хорхойтдог. Иймд хортон шавьжнаас хамгаалахын тулд шавьжийг устгах үйлчлэлтэй уусмал бэлтгэх хэрэгтэй. Үүнд: 200 грамм сармисны хумсыг жижиглэн хэрчээд арван литр усанд хийж 5 – 6 минут хэртэй байлгасны дараа тэр даруйдаа шүршиж хэрэглэнэ. Үүнийг хоёр долоо хоногт хоёр удаа, нийтдээ дөрвөн удаа давтан хийнэ.
Мөн улаан лоолийн навчны шороог цэвэрлээд жижиглэж хэрчин 40 – 50 граммыг арван литр усанд хийж 30 – 40 минут хэртэй зөөлөн гал дээр тавьж идээшүүлнэ. Ийм аргаар бэлтгэсэн улаан лоолийн уусмал, тамхины уусмалаар цагаан эрвээхэй, бүхэг, хивж шүлст, хачиг зэрэг шавьжийг устгаж болно.
Зургууд
[засварлах | кодоор засварлах]-
Мөчиртөө байгаа нь.
-
Зүссэн улаан лооль.
-
Улаан лоолийн залуу ургамал.
-
Тарьж буй улаан лооль.
-
Янз бүрийн улаан лооль.
-
Боловсорж гүйцсэн.
-
Цэнхэр лооль
-
Цэцэг нь.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Solanum lycopersicum-тай холбоотой мэдээлэл байна. |
- Tomato Pests (NCSU) - Overview of the entomological threats to tomato cultivation.
- Tomato Genome Sequencing Project - Sequencing of the twelve tomato chromosomes.
- Solanum lycopersicum L. on Solanaceae Source - Images, specimens and a full list of scientific synonyms previously used to refer to the tomato.
- Tomato core collection database - Phenotypes and images of 7,000 tomato cultivars
- Solanum lycopersicum: facts, development, flower and fruit anatomy
- Загвар:Eol
- Tomato cultivation and cultivars
- The On-line Tomato Vine (Keith Mueller) - Comprehensive and practical information on growing and breeding tomatoes.
- How to grow tomatoes - all the info and photos you need to grow your own.
- The case against heirloom tomatoes
- ↑ "Tomato production in 2020, Crops/Regions/World list/Production Quantity (pick lists)". UN Food and Agriculture Organization, Corporate Statistical Database (FAOSTAT). 2022. Татаж авсан: 5 May 2022.