Мигель Сервантес
Мигель де Сервантес (Испани: Miguel de Cervantes Saavedra, 1547 оны 9-р сарын 29-нд Алкала де Энарес хотод төрж 1616 оны 4-р сарын 23-нд Мадрид хотноо нас барсан) нь Испанийн үргэлжилсэн үгийн алдарт зохиолч, жүжгийн зохиолч, яруу найрагч. "Дон Кихот" хэмээх зохиолоороо алдартай.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Сервантес нь доод угсааны язгууртны 2 дахь хүү нь болж төржээ. Эцэг нь эмч байсан гэдгээс түүнийг "конверсо"((converso) буюу ервейн шашинаас католик шашинд сүжиглэх болсон хүн) байсан гэх судлаачид бий.
Бага наснаасаа л ном зохиолд дуртай байсан ч, ийш тийш их нүүж шилждэг байснаас олигтой боловсрол эзэмших боломж олдоогүй байна. Гэвч 1564 онд Мадридад шилжин ирсэн Сервантес нь сэргэн мандалтын үеийн бичгийн их хүн Лопес де Хоёсд шавь орж, түүнээр заалгуулах болжээ. Сүүлд Хоёс нь Сервантесийн талаар "Бид ахан дүүсийн барилдлагат хоёр" гэж өөрсдийнхөө харилцааны талаар хэлсэн байдаг.
1569 онд тэрээр Ром орж, Наполид цэрэгт орох хүртэл түүний юу хийж байсан нь тодорхойгүй байдаг юм.
Испани улсын сэргэн мандалтын оргил үеийн томоохон үйл явдлын нэг болох Ледантогийн далайн тулалдаанд (1571 он) суманд өртөж зүүн гараа сайн хөдлөгөж чадахгүй болсон ч дахин 4 жил орчим үргэлжлүүлэн цэргийн алба хашжээ.
Цэргийн албанаас буцах замдаа Алжир далайн дээрэмчидэд баригдаж, олзлогдсон байна. Цэргийн удирдлагад тодорхойлолт бичиг хийлгэн биедээ авч явж байсан нь гай болж, түүнийг том хүн гэж андуурсан дээрэмчид төлж барахын аргагүй мөнгөөр солилцоо хийхээр болов. 5 жилийн турш Алжирт хоригдож 4 удаа оргох оролдлого хийсэн боловч бүгд бүтэлгүйтэв. Нэгэн христийн шашны сайн санааны бүлэглэлийн тусламжтайгаар эх орондоо буцжээ. Цэргийн удирдагч болох хүсэл нь ч бүтэлгүйтэж, 1585 онд 38 настайдаа анхныхаа зохиол болох малчны өгүүлэл болох "Ла Галати (La Galatea)"-гаа хэвлүүлсэн боловч үнэлэгдээгүй байна.
1585 онд эцэг Родиего нь нас барж, ар гэрээ авч явах ажил түүнд ирэв. "Армада" хөлгийн хүнсний барааны борлуулалтын ажилд орж, Испанийн ихэнх газраар хэсүүчлэн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байв. Хөлөг онгоц нь Армандагийн далайн тулаанд сүйрч дараахан нь ажилгүй болов. Арайхийн татвар хураагчын эрх аван ажиллаж байтал, татвараар хураасан мөнгөө хадгалж байсан банк нь дампуурч, татварын мөнгөө 30 дахин төлөх торгуулд унаж, төлж чадалгүй шоронд оржээ. Энд байхдаа алдарт хүргэсэн зохиол "Дон Кихот"-ныхаа санааг боловсруулсан гэж зохиолынхоо оршил хэсэгт дурдсан байдаг. 1605 онд "Дон Кихот" нь хэвлэгдэж нэрд гарсан ч, хэвлэж зарах эрхийг хямдхан олгож байснаас амьдрал нь нээх дээрдсэнгүй. Гэвч тэр ямар ч зохиол бичих чадваргүй байсан ч зохиол бичих ажлаа үргэлжлүүлж "Богино өгүүллэгийн түүвэр"(1613), "Дон Кихот"(1615)-н үргэлжлэл хэсгүүдийг хэвлүүлж алдрын оргилд хүрчээ. Энэ нь түүний амьдралын хамгийн том аз байсан юм. Тэрээр 1616 оны 4-р сарын 23-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.