Дунд голын түвшин аюултай хэмжээнээс давж, “Алтай хотхон” болон бусад хотхонууд усанд автах эрсдэл үүсээд байгаа тул хотхон руу ордог замыг хаагаад байна.
Том оврын машинаар элс, шороо буулгах, шуудайлсан элсээр үерийн даланга хүчитгэх, бэхжүүлэх ажлыг холбогдох албаныхан хамтран гүйцэтгэж байна.
Мөн гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд “Алтай хотхон” руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, цахилгааныг түр хязгаарлаад байна.
Иймд иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд авто машинтай замын хөдөлгөөнд оролцохгүй байх мөн оршин суугчид аюулгүй байдлаа хамгаалж төрийн албан хаагчдын ажилд сайн дураараа туслахыг Баянгол дүүргээс уриалжээ.