Шууд Chart

Онгоцны бүхээгт цахилгаан тамхи татахгүй байхыг анхааруулж байна

2025-01-02 12:23:42

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдлын яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.

Тодруулбал, сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ- д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Онгоцны бүхээгт тамхи болон цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.

Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг зөвлөлөө.

Нийтэлсэн: О.Ундармаа

Онгоцны бүхээгт цахилгаан тамхи татахгүй байхыг анхааруулж байна   
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй