Jump to content

Дипломат захидал бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дипломат захидал харилцаа (англи. Diplomatic correspondence, франц. Correspondance diplomatique, орос. Дипломатическая переписка) - Улс хоорондын захидал, бичгээр явагдаж буй харилцаа холбоо бөгөөд ихэвчлэн албан ёсны шинж чанартай байдаг. Энэ нь найруулга, агуулга, хэлбэр зэрэг олон улсын харилцааны явцад бүрэлдэн тогтсон уламжлаар бүх талуудын хүлээн зөвшөөрсөн, хэв маягийг дагаж мөрддөг бөгөөд ерөнхийдөө захидал, төрөл бүрийн тэмдэглэл гэж хуваагддаг.

Захидал гэдэг нь Элчин сайдыг томилох, эгүүлэн татахад ихэвчлэн хэрэглэгддэг (Итгэмжлэх жуух бичиг) төрийн тэргүүн нарын хоорондын захидал харилцаа юм; Төрийн тэргүүн, эзэн хаан хүн нас барсан эсвэл шинэ хаан ширээнд заларсан тухай; эсвэл баяр хүргэсэн, эмгэнэл илэрхийлсэн зэрэг дипломат захидал байдаг юм.

Хэл- Латин хэл нь Европын орнуудын нийтлэг хэл байсан тул дипломат захидал харилцааны хамгийн эртний хэлбэрүүд латин хэлээр явагддаг байв. 19-р зууны эхэн гэхэд франц хэл дипломат харилцааны хэл болж латин хэлийг оролсон байна. 1817 онд Британичууд Австрийн эзэн хаанд англи хэлээр захидал бичихэд Клеменс фон Меттерних хариу захидалаа Вена аялгуутай герман хэлээр илгээнэ гэж заналхийлэхэд хүргэж байгжээ. Орчин үед англи хэл нь улс хоорондын дипломат захидал харилцааны франц хэлийг үндсэндээ орлоод байгаа юм.

Дипломат ёслолын зарчим улс бүрт өөр байдагч ерөнхийдөө хоёр улс хоорондын дипломат захидал тодорхой, товч бөгөөд орчуулагтай байдаг болсон.

Захидлаас татгалзах

Заримдаа улс орнууд өөрсдөд нь илгээсэн дипломат захидал харилцааны эх хувийг илгээгч улсад буцааж өгөх замаар татгалзаж болдог байна. Энэ нь захидал доторх агуулгаас татгалзах зорилгоор хийгддэг бөгөөд ихэвчлэн хүлээн авагч улс нь илгээгч улсын хэрэглэж буй хэлийг бүдүүлэг гэж үзсэн эсвэл тухайн сэдэв нь хүлээн авагч улсын дотоод хэрэгт зүй бусаар хөндлөнгөөс оролцож байгаа гэж үзсэн тохиолдолд ихэвчлэн хэрэглэгддэг байна.

Хэвлэх

Төлөөний ноот бичгийн загвар

Дипломат захидал харилцааг олон нийтэд хэвлэдэггүй зарчимтай. Гэхдээ тухайн орны Гадаад яамны харилцааны талаарх албан ёсны хэвлэлд хэвлүүлсэн байдаг, тухайлбал 17-р зууны үеийн "Британийн цэнхэр ном", "Германы цагаан ном" болон дэлхийн нэгдүгээр дайны үеийн бусад олон ном, зарим нь дотоодын хэрэгцээнд зориулагдсан, зарим талаараа тусгаар тогтносон улс бурууг бусдад тохох зорилготой байдаг байсан.

Но́от бичиг- аливаа нэг улсын Засгийн газраас нөгөө улсын Засгийн газарт хандаж буй албан ёсны дипломат баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. Дипломат харилцааны нэгэн хэлбэр гэж үздэг.

Аливаа Ноот бичиг үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. 1) эхлэлийн хүндэтгэл үг; 2) үндсэн мэдээлэлийн агуулга; 3) төгсгөлийн хүндэтгэлийн үг.


Ноот бичиг нь үндсэн хоёр төрлийн байдаг.

Төлөөний ноот бичиг /Note verbale гэх франц үгнээс гаралтай, Verbal Note-англи, Вербальная нота-орос/

Илүү их дэлгэрэнгүй хэрэглэгддэг. Төлөөний нот бичгээр харилцааны чухал, тулгуур асуудлуудын тухай бөгөөд өдөр тутмын асуудлуудыг ч хөнддөж бичих боломжтой. Ихэнх улс оронд тухайн орны сүлд бүхий тусгай ноот бичгийн хэвэлмэл хуудас дээр хэвлэж дугаар, огноотой байх бөгөөд байгууллагын тамга, тэмдэг дарж илгээгч хүн овог, нэрнийхээ толгой үсгийг гараар тавьсан байдаг ёс бий. Ийм төрлийн ноот бичгийг ГХЯ болон Элчин сайдын яамны нэрийн өмнөөс илгээдэг журамтай.

Хувийн ноот бичиг /личная нота-орос/ Хувийн ноот бичиг нь төлөөний ноот бичгээс ач холбогдолоор арай доогуур боловч хоёр хүний хоорондох дотно харилцааны илэрхийлийн нэг үзүүлэлт юм. Мөн ноотны хэвэлмэл хуудсан дээр тухайн хувь хүний нэрийн /Гадаад хэргийн сайд, дэд сайд , ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд, ахлах дипломат г.м/ өмнөөс бичдэг бөгөөд дугаар, тамга, тэмдэг дардагүй /хувийн дардас дарсан байж болно/. Агуулгын хувьд мөн хоёр талын харилцааны чухал асуудлаар бөгөөд Гадаад хэргийн яам болон дипломат корпусын мэргэжил нэгтнүүддээ өөрийн амралтын хугацаа, түр эзгүй байх, баяр хүргэх, мэндчилгээ хүргэх, эмгэнэл илэрхийлэх зэрэг асуудлууд байдаг. Хувийн ноот бичгийг тусгай зарлагаар хүргүүлэх нь тохиромжтой.