Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтай хотхон руу орох замын хөдөлгөөнийг хааж, цахилгааныг түр хязгаарлах онцгой нөхцөл үүссэн"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК болон НОК-оос мэдээлэл өгөв. 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахилгаан дамжуулах шугам, төмөр тулгуур унасан. Үүнийг аюулгүй болгож, үүссэн нөхцөл байдал дээр цахилгаан түгээхийн ажилчид болон бусад алба хаагчид ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн юм. 

Үерийн нөхцөл байдлын үед ямар зохион байгуулалтаар ажиллаж буй талаар тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм. 

Энэ талаар "Үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, замын байгууламж болон тээврийн хэрэгсэл эрсдэлд орж байгаа тул нийслэлийн Засаг даргын захирамжаар дараах замуудыг түр хаасан. 

Тодруулбал

  • БЗД-ийн нэг болон 25 дугаар хороо буюу ЗТХЯ-ны уулзвараас Нарантуул худалдааны төв хүртэлх нарны зам
  • Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас Гуравдугаар цахилгаан станцын уулзвар
  • Үйлдвэрчний гудамжны авто замыг түр хаасан. 

Сэлбэ голын үерийн бүсэд хог тээвэр болон зам цэвэрлэгээг хийхээр 10 байгууллагын 90 алба хаагч, 21 машинтай ажиллаж байгаа. Мөн далан босгох, шороо тээвэрлэх ажлыг хийж, гүйцэтгэж байна" гэлээ. 

Түүнчлэн "Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр Дунд голын түвшин ихсэж, Алтай хотхон болон бусад хотхон усанд автах эрсдэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн онцгой, цагдаагийн алба хаагчид болон 34 хороодын 170 ажилчин, 15 нэгж техник ажиллаж байна.

Том оврын авто машинаар элс шороо буулгах, шуудайлсан элсээр үерийн даланг бэхжүүлэх зэргээр аюулгүй байдлыг хангаж байгаа.

Алтай хотхон руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, цахилгааныг түр хязгаарлах онцгой нөхцөл байдал үүссэн. Одоогоор Алтай хотхоны орчимд үер хальсан асуудал гараагүй

Одоогийн байдлаар Санзайн ам, Шарга морьтын ам болон бусад амаас усны түвшин нэмэгдэж, Сэлбэ гол руу орж ирж байгаа талаарх бодит мэдээлэл ирж байна" хэмээн мэдээлэл өгөв.