Saturday, 3 April 2010

Don McCullin

Don McCullin , Vietnam 1968



20-р зууны гайхамшигт гэрэл зурагчдын нэг бол Дон МкКоллин билээ. Тэрээр 1935 онд Лондонд хотноо төрсөн бөгөөд 1949 онд 14 настайдаа Hammersmith School of Arts and Crafts сургуулийн шалгалтанд тэнцэн тэтгэлгээр сурах эрхээр шагнагдсан ч хэдхэн хоногийн дараа аав нь нас нөгчснөөр ажил хийж гэрийнхнээ тэжээх үүрэг ноогдож , зөөгчийн ажлаар ажлын гараагаа эхэлжээ. Тун удалгүй нэгэн үлгэрийн кино эвлүүлгийн газар өөр ажиллаж байхдаа гудамжинд тааралдсан хэсэг томоогүй залуус (gangster) -ын зураг авсан нь Observer сонинд хэвлэгдснээр фото сэтгүүлчийн замд эргэлт буцалтгүй хөл тавьжээ.Тэр жилдээ Sunday Times сонинд уригдан ажилласнаар 18 жилийн турш уг сонинд ажилласан байна. Тэрээр гэрэл зургын хальсандаа цаг үеийн бүхий л дайн тулаан, төрийн эргэлтүүдийг буулгасан бөгөөд эдгээр зургууд нь түүхийн томоохон баримт болон үлджээ. Суэцийн мөргөлдөөн, Вьетнамын дайн, Беирутын мөргөлдөөн, Камбожи, Африк гээд түүний яваагүй газар ховор. 1970 онд Камбожид шархдаж хүнд гэмтэл авсан ч ажлаа хийсээр 1970-аад оны үеэр Африк тивийн амьдрах нөхцөл, улс төрийн байдал, өлсгөлөнг харуулсан зургууд нь дэлхийн улс орнуудыг болон хүмүүнлэгийн байгууллагуудыг Африк тивд анхаарлаа хандуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.Дон МкКоллин одоо Somerset тосгонд аж төрөн суугаа билээ.



1960-аад оны Англи орон ..









East End London, 1962
























Ажилгүйдэл дээд цэгтээ тулж хүмүүс нүүрс шуудайлан түүж түүнийгээ заран амьдарч эхэллээ..











Cyprus 1964..







Berlin..






Vietnam...













Америкчуудын бөмбөгдөлтөнд охиноо алдсан аав..













Shell - shocked U.S Marine , Hue, 1968

Нэгхэн хоромын дотор хамт явсан бүх дайчид нь амьд үрэгдсэний дараа..Түүний хамгийн алдартай зургуудын нэг..


Cambodia...











Азийг нөмөрсөн аймшигт өвчний өдрүүд..












Beirut..




Хүүд нь харуулж байгаад ээж аавыг нь буудсанаар галзуурсан жаал хүү мэдрэлийн эмнэлэгт..














Africa..

































Гэрэл зургуудыг түүний 2003 онд хэвлэгдсэн Don McCullin номноос авч ашиглав.

Don McCullin by Don McCullin, Susan Sontag, and Harold Evans 2003.





















16 comments:

  1. Мундаг, зоригтой зурагчин байна

    Ийм сэдэвтэй түүх харуулсан зургууд үзэх лээр аймаар шүү

    ReplyDelete
  2. Үнэн зүйл аймшигтай байдаг ч юм шиг тээ..ккк

    ReplyDelete
  3. хүнд зурагнууд байнаа...
    тэхдээ яг амьд юм шиг

    ReplyDelete
  4. Хүн энгийн амьдрал дээр төрсөн өдөр, хурим, эсвэл ямар нэгэн баярт дурсгалт өдрөөр зургаа авхуулдаг. Харин фото сэтгүүлчид ихэвчлэн хаана юу болов? юу дэлхийн хүн амыг цочроов гэсэн сэдвээр авдаг учраас сэдэв нь өөрөө хүнд юм даа тээ?
    Санаа бодлоо солилцон орж гарчийгаарай за юу..ккк

    ReplyDelete
  5. амьдралын ийм аймаар цочмоор мөчийг олж харж хальсанд үлдээхэд торгон мэдрэмж бас эр зориг хэрэгтэй байх даа. За танай блогын тогтмол уншигч, үзэгчээр бүртгүүллээ. Вимо-д байдаг фото хичээлүүдээ энд бас тавихгүй юү? Хүмүүс сонирхоно доо.

    ReplyDelete
  6. aah Ebe end baisan bii vii....

    ReplyDelete
  7. Дараагийн бичлэгүүдийг чинь хүлээж сууна. Өөрийнхөө авсан зургаас ганц нэгийг тавьж сонирхуулаач. аялагч

    ReplyDelete
  8. 20-r zun yostoi fucked up bjee gehees uur ug oldohgui ni, 21-r zun arai gaigui baigaasai bilee

    ganga-giin araas tanai blogiin togtmol unshigch, uzegcheer burtguullee

    ReplyDelete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. манай энд Steve McCurry гэдэг зурагчны үзэсгэлэн
    нээгдсэн байлээ тэрийг очиж сонирхноо...өөрөө дарж чадахгүй ч харахад гоё байдгийн
    /афган охины зургийг дарсан зурагчин гэнэлээ/

    дараа нь боломжтой бол түүний тухай оруулаарай плийз

    ReplyDelete
  11. Ганга: Уншигч болсонд баярлалаа. Өөрийнхөө мэдэх чадах хэмжээнд энгийн үгээр юм бичихийг оролдоноо.

    Цэна: Аа тийн намайг Эбэ гэдэг. :-)

    Аялагч: Юутай ч долоо хоногтоо нэг бичлэг хийгээд байхыг бодноо. Харин зургын тухайд нэг хүн шиг юм хийгээгүй байж энд тэнд дэмий байхөө..ккк
    Нөгөө цаг нь болоогүй учралын төлөө гээд дуу шиг цаг нь болтол томоотой байсан нь дээр байх тээ...

    Сүрэн: 20-р зуунд их зүйл бий болсон маш гоё зуун шт.. Тэр байтугай чи бид 2 хүртэл тараа биз дээ?! ккк
    Юм бүхэн хар бас цагаан талтай юм даа. Зөвийг нь дэмжээд , бурууг нь хэлж үзүүлж , дахин алдахгүй байх л хэрэгтэй юм. Эдгээр зургуудаас харахад маш олон зураг 50-60 жилийн өмнө болж өнгөрсөн хирнээ манайд бол яг өнөөдөр тун ижлээр тэр алдааг давтаад буй нь эмгэнэлтэй.

    Соулмэйт: Чамд таалагдах байхаа. Нат Жио-гийн шилдэг зурагчдын нэг , бас Магнумд олон жил ажиллаж байсан байх шүү..

    ReplyDelete
  12. иймэрхүү зураг удаан үзвэл депрэссэнд орох шинжтэй...

    ReplyDelete
  13. uneheer gaihaltai bas hvnd zurguud bna

    ReplyDelete
  14. өө, бүр зүрх өвдчлөө, аймаар хүнд юм. Гэхдээ тундаг юм аа. Манай зудны дараах байдал ч бас л эвгүй дээ

    ReplyDelete
  15. дотор харанхуйлмаар зурагнууд байна. Би фото зургийн талаар диплом бичиж байгаав фото зургийн түүхийн талаар мэдээлэл хэрэгтэй байгаа. та нарт байгаа бол өгөөрэй баярлана шүү. [email protected] thanks

    ReplyDelete
  16. Susan Sontag-n on photography nomnii nuurnii zurag baina :)

    ReplyDelete